• 2021-12-01 / Лхагва гариг /

ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

: 2021-11-25 15:04:20

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Соёлын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн хамтран зохион байгуулсан “Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөнд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Эцэг эхийн зөвлөлийн дарга, Төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч дарга О.Бадамжаргал, Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ундрахжаргал нар байгууллагаа төлөөлөн амжилттай оролцлоо. Энэхүү зөвлөгөөнийг “Хамтдаа үлгэрлэе” уриан дор иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхдийг соёл урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, ахуйн соёл, хамтдаа амьдрахуйд сургах, эцэг эхчүүдийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.
Top