• 2021-12-01 / Лхагва гариг /

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ОРДОН АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

: 2021-11-24 14:55:03

Сонгинохайрхан дүүрэг нь 29 жилийн өмнө байгуулагдахдаа цэргийн ангийн байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус дүүрэг нь төр, захиргааны төвлөрсөн байргүй, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг хэлтэс албадууд нь 15 байршилд тус тусын үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь иргэдэд хүндрэл учруулдаг байна.
Энэхүү нутгийн захиргааны нэгдсэн ордон ашиглалтад орсноор иргэд төвлөрсөн цэгээс төрийн үйлчилгээг хүртэх, иргэдийн тав тухтай орчин бүрдэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх давуу талтай юм.
Гэрлэх ёслолын өргөөтэй есөн давхар нутгийн захиргааны ордонд хурал зөвлөгөөн зохион байгуулах заал, төвлөрсөн бус байдлаар үйл ажиллагаа явуулдаг хэлтэс, нэгжүүд зэрэг иргэдэд зориулсан төрийн үйлчилгээнүүд цогцоороо байрлаж, үйл ажиллагаа явуулах юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн тус барилгын угсралтыг Дарцагт Ноёд ХХК гүйцэтгэв.



 
Top