• 2021-12-01 / Лхагва гариг /

ТАЛАРХЛЫН САРЫН АЯН ӨРНӨЛӨӨ

: 2021-11-19 14:59:58

“Хотын соёл” аяныг хэрэгжүүлэх зорилгын дор Байгууллагын соёлыг төлөвшүүлэн, түгээх ажлын хүрээнд Албан хаагчдын эерэг харилцаа, хандлагыг хөгжүүлэх үүднээс Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 11 дүгээр сарыг “Талархал”-ын сар болгон зарласан юм. Тус аяны хүрээнд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан дархлаа дэмжих бүтээгдэхүүн, урмыг үгсийн хамт албан хаагчдад түгээн баярлууллаа. Мөн "Баярлалаа" сэдэвт өглөөний уулзалтыг зохион байгуулж, албан хаагчдад эрч хүч бэлэглэсэн юм. Талархлын сарын сүүлийн аян бол байгууллагын хамгийн олон талархлыг хүлээсэн хоёр албан хаагчийг тодруулж, талархал илэрхийлснээр өндөрлөж байна.



Top