• 2021-12-01 / Лхагва гариг /

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАРИМ ТОХИЖИЛТЫН АЖИЛ ДУУСЧ БАЙНА

: 2021-11-12 11:44:26

Сүхбаатар дүүргийн зарим тохижилтын ажлууд дуусч байна
Иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус дүүргийн 2 хороонд тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Тус ажилд:
•  Сүхбаатар дүүргийн 1-р хорооны 56а, 56б, байрны дунд тоглоомын талбай чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй тохижилтын ажил,
•  Сүхбаатар дүүргийн  3-р хорооны 44-р байрны орцны  довжоо цутгалт, гадна талбайн явган замын тохижилтын ажлуудыг “Роуд дэвэлопмент” ХХК тус тус хийж гүйцэтгэлээ.


Top