• 2021-12-01 / Лхагва гариг /

ХУД, БУЯНТ УХАА ЦОГЦОЛБОРТ 280 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАЖ БАЙНА

: 2021-11-08 15:43:01

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа цогцолборт 280 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг баригдаж байна. Цэцэрлэгийн барилга угсралтын ажил цар тахлын нөхцлөөс шалтгаалж удааширсан боловч өнөөдрийн байдлаар барилгын гадна угсралт дуусаж, дотор заслын ажил хийгдэн, энэ ондоо хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 944 хүүхэд оршин суудаг бөгөөд 280 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орсоноор хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэж, 21 дүгээр хорооны хүүхдүүд харьяа орчиндоо суралцах давуу тал бүрдэх юм.

Top