• 2021-12-01 / Лхагва гариг /

СХД-ИЙН 4-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ БАРЬЖ БАЙНА

: 2021-11-04 15:48:04

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 640 хүүхдийн суудалтай сургууль Сонгинохайрхан дүүргийн 4 болон 26 дугаар хорооны зааг дээр баригдаж байна.
Нийслэлийн гэр хороололд баригдаж буй дэд төвүүдийг түшиглэн хотын төвлөрлийг задлах, захын дүүргийг хөгжүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж буй тус төсөл нь Монгол-Оросын хамтарсан боловсролын үр өгөөж, хүртээмж чанарыг сайжруулж, орос сургалттай эхлэхээр төлөвлөгдөж байгаа юм. Хоёр ээлжээр хичээллэх боломжтой тус сургуулийн барилга угсралтын ажлыг Ванхүү ХХК гүйцэтгэж, барилгын ажил 90 хувьтай хэрэгжиж байна.
Top