• 2022-01-26 / Лхагва гариг /

МӨНГӨН УЛААНБААТАР 2018 ЦАСНЫ БАЯР

: 2018-02-26 10:11:19


Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын дунд жил бүрийн хаврын эхний сард уламжлал болон зохион байгуулагддаг “Мөнгөн Улаанбаатар цасны баяр”-ын арга хэмжээ 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хандгайт дахь Янзага зусланд боллоо.
Нийслэлийн есөн дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллагууд, НӨҮГ-ын нийт албан хаагчид болон нийслэлчүүд оролцсон энэхүү арга хэмжээний үеэр зохион байгуулагдсан спортын тэмцээн уралдаанд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвх санаачлагатай оролцон зохион байгуулалт оролцоогоор багаараа нийслэлийн хэмжээнд 3-р байр эзэлсэн ба бүжгийн тэмцээнд 2-р байранд орж бусад байгууллагуудыг манлайллаа.

 
Top