• 2022-01-26 / Лхагва гариг /

БАРИЛГЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

: 2021-10-28 11:36:18

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Хот Байгуулалтын Асуудал Хариуцсан Төслүүдийн Удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга Б.Мөнхбат болон холбогдох нийслэлийн газар, агентлагийн удирдлагуудтай барилгын салбарын төлөөллүүдийг хүлээн авч уулзалт хийлээ.

Уулзалтаар хотын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн явц тулгамдаж буй асуудал, бэрхшээл, гарц шийдлийг тодорхойлох, ажлын явцыг эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга Б.Мөнхбат тус газраар хяналт тавин хэрэгждэг ажлуудын үйл ажиллагааны талаар болон төлөөллүүдийн асуусан инженерүүдийн шугам сүлжээ, захиалагчийн хяналтын үйл ажиллагаатай холбоотой асуултуудад хариулт мэдээлэл солилцож гарч шийдлийг тодорхойлж ажиллалаа.  

Top