• 2021-12-01 / Лхагва гариг /

СУРГУУЛИУДЫН ДЭЭВРИЙН ИХ ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖЛУУД ДУУСАЖ БАЙНА

: 2021-10-26 14:38:48

Сургууль, цэцэрлэгийн орчинг сайжруулах, сэргээн засварлах, тохижуулах суралцагчдын ая тухтай суралцах орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд:
• Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн “Б” блокийн дээврийн их засварын ажил болон шалны пилта солих ажил бүрэн хийгдэж дууслаа. Тус ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Баянхонгор сүмбэр” ХХК,
• Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн дээврийн их засварын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Урал их” ХХК,
• Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулийн сантехник, шалны их засварын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Далу” ХХК тус тус хийж гүйцэтгэв.

Top