• 2021-12-01 / Лхагва гариг /

БЗД-ИЙН 14-Р ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАЛТАЙ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ ДУУСЛАА

: 2021-10-25 17:00:08

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус байршилд иргэдийн чийрэгжүүлэлтийн талбай, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбайг тохижуулж дууслаа.
Тус ажлын хүрээнд чийрэгжүүлэлтийн талбайд: чийрэгжүүлэх тоног төхөөрөмж, ширээний теннисийн ширээ, сандал, хогийн сав, хүүхдийн тоглоомын талбайд: тоглоом, элсэн талбай, сандал, хогийн савыг тус тус байрлуулсан. Тохижилтыг “Болор БМ” ХХК хийж гүйцэтгэв.


 
Top