• 2022-01-26 / Лхагва гариг /

БЗД, 4 ДҮГЭЭР ХОРОО, 48Б БАЙРНЫ ГАДНА ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ ТОХИЖУУЛЛАА

: 2021-10-22 14:28:46

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цөөнгүй ажил хийхээр төлөвлөсний нэг ажил болох Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 48Б байрны гаднах хүүхдийн тоглоомын талбайг тохижуулж дууслаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй тус ажлын хүрээнд хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмж, иргэд амарч суух сандал, саравч, хогийн сав, явган хүний зам зэргийг тохижуулж хүлээлгэн өглөө. Тохижилтын ажлыг “Тэнгисийн шүр” ХХК гүйцэтгэв.


Top