• 2022-01-26 / Лхагва гариг /

ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, СПОРТ ЦОГЦОЛБОР БАРИГДАЖ БАЙНА

: 2021-10-21 10:21:31

Манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол 2023 онд Улаанбаатар хотод болох Азийн залуучуудын наадмаар спортын 12 төрлийн 100 гаруй арга хэмжээнд 1500 орчим тамирчин ирэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болохтой зэрэгцэн тухайн спортын төрлийн хяналтын баг, жуулчид зэрэг олон хүн ирэх бөгөөд олон улсын жишигт нийцсэн орчин үеийн шинэ спорт цогцолбор барилга ашиглалтад оруулах бэлтгэл ажил гүйцэтгэгдэж байна.
Тухайлбал Хан-Уул дүүргийн VIII хороонд байрлах Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилга нийт 9228мкв талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын краказ угсралтын ажил дуусаж шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэх шатандаа явж байна. Тус цогцолборын зохиогчийн хяналтыг "Энхийн жаргал констракшн" ХХК гүйцэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар “ӨВМТХ" ХХК ажиллаж байна.

Top