• 2022-01-26 / Лхагва гариг /

97 ДУГААР СУРГУУЛИЙН СПОРТ ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ БАЙНА

: 2021-10-18 10:59:37

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 97 дугаар дунд сургуулийн биеийн тамир, спорт талбайд олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн талбайг байгуулж байна.
Иргэдийн амьдрах тав тухтай орчинг сайжруулах ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус тохижилтийн талбайн хэмжээ нь 3393 мкв бөгөөд стандартад нийцсэн хөлбөмбөгийн хиймэл зүлгэн талбай, хөнгөн атлетикийн талбай, PP материалын дэвсгэртэй сагсан бөмбөгийн талбай, амарч суух сандал, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж зэргийг суурилуулж буй юм. Тохижилтын гүйцэтгэгч байгууллагаар Тэнгисийн шүр ХХК ажиллаж байна.


Top