• 2022-01-26 / Лхагва гариг /

НЭГ ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИЖ, ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

: 2021-10-18 10:51:25

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгууллагын нэрэмжит 5000 мод тарих төслийг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Дээд салхит”-ийн аманд байгуулах ажлыг эхлүүллээ.
Төслийн хүрээнд нэгдүгээр ээлжинд нийт 50 ширхэг үрсэлгээний Хус мод, Хөх гацуур модны суулгацыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгууллагын удирдлага болон албан хаагчид тарилаа. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон 5000 мод тарих төслийг 2024 он хүртэл үечлэн хийх юм. Ирээдүй хойчдоо үзэсгэлэнтэй ногоон дэлхий үлдээе.


Top