• 2021-10-16 / Бямба гариг /

12 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН 280 ОРТОЙ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

: 2021-10-11 10:32:46

Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 12 дугаар цэцэрлэгийн хүчин чадлыг 280 ороор өргөтгөн шинээр барилаа.
Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1781 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчийн хоёр, хувийн өмчийн 13 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 1646 хүүхэд харьяа хороондоо цэцэрлэгт хамрагдаж чаддаг бол 135 хүүхэд өөр дүүрэг, хороонд хамрагддаг судалгаа бий.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 12 дугаар цэцэрлэгийн 280 ортой өргөтгөл барилгыг Рендербау ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус өргөтгөл цэцэрлэг баригдсанаар төрийн өмчийн цэцэрлэгийн хүчин чадал нэмэгдэж, харьяа хорооны хүүхдүүдээ хүлээн авах боломж нэмэгдэж байна.

Top