• 2021-10-16 / Бямба гариг /

​НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

: 2021-10-05 10:26:14

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа сурталчлах 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд 150 гаруй иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлд байгууллагын гарын авлагыг түгээж, улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжаар хэрэгжсэн болон хэрэгжиж буй ажлуудын талаар мэдээ мэдээллийг хүргэж ажилласан. Мөн байгууллагын гарын авлагын арын хэсэгт байрлуулсан QR кодыг иргэний утсан дээр уншуулж, байгууллагын цахим номыг танилцуулсан нь иргэдийн сонирхлыг маш их татлаа.



Top