• 2021-10-16 / Бямба гариг /

"НЭГ ТЭРБУМ МОД" ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

: 2021-10-05 09:26:40

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт даалгасны дагуу 2021 оны 10 сарын 04-нөөс 10 сарын 11-ний өдрүүдэд мод тарих ажил эхэллээ. “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Налайх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Цэцэрлэгт хүрээлэнд эхлүүлж, нээлт хийлээ. Энэ өдөр нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит байгууллагууд хуваарьт газраа мод тарьснаас Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 30 албан хаагч 120 мод тарьж өдөрлөгт оролцлоо.

Top