• 2021-10-16 / Бямба гариг /

“ЦАГДАА ТОЛГОЙ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЛОО

: 2021-09-24 12:16:08

Сонгинохайрхан дүүрэгт хийсэн томоохон ажлын нэг болох Тахилт буюу ЗЗ дугаар хорооны 122 дугаар сургуулийн дэргэдэх “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад ороход бэлэн боллоо.
Энэхүү 4 га талбайг эзлэх бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар “Неон гэгээ” ХХК ажилласан юм.
Тохижилтын ажлын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000 мкв явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг болон ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлэг, 1500 орчим улиас, хайлаас, 22000мкв талбайн зүлэгжүүлэлт зэрэг ажлууд цогцоороо хийгдсэн.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болж байгаа юм.



 
Top