• 2021-10-16 / Бямба гариг /

163 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЛАА

: 2021-09-20 09:44:24

Сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлыг хангах, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох зорилтын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон Хот тохижилтын санхүүжилтээр хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил бүрэн дуусч ашиглалтад орлоо.
СХД-ийн 163 дугаар цэцэрлэг нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 380 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг.
Тус цэцэрлэгийн гаднах тохижилтын талбай хуучирч өнөөгийн хэрэгцээ шаардлага хангахгүй болсон тул шинэчлэн тохижуулах ажлын хүрээнд нийт 3386м2 талбайд элсэн тоглоом, хөгжөөнт модон тоглоомууд, хүүхдийн тайз, үзэгчдийн суудал, сандал, сүүдрэвч, ногоон зүлэг зэргийг орчин үеийн стандартад нийцүүлэн цогцоор нь тохижуулсан юм. Тохижилт, угсралтын ажлыг Топ универсал констракшн ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэн ашиглалтад орууллаа.

Top