• 2021-10-16 / Бямба гариг /

БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙН ҮЕРИЙН ДАЛАН ДАГУУХ ТОХИЖИЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА

: 2021-09-17 16:24:32

Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бууруулах үүднээс Баянхошуу, Сэлбэ, Долоон буудал орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх төслийг эхлүүлсэн.
Үүнээс Баянхошуу дэд төвд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 40 дүгээр хороонд нийт 162 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт цогцоор нь байгуулж байгаа билээ.
Тус төслийн хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг ажил болох Баянхошуу дэд төвийн 9.97 км үргэлжлэх үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га тохижилтын ажил бүрэн дууслаа. Тохижилтын хүрээнд далангийн эргийн бэхэлгээний эко хавтан, хашаа, гүүр, явган хүний зам, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хөшөө, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч зэргийг цогцоор нь тохижуулсан юм.
Тохижилт угсралтын ажлыг Дүүрэнтрейд ХХК, Байгууламж ХХК-иудын түншлэл 2019 онд эхлэн гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү ашиглалтад орж иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нэгээр нэмэгдлээ.
Top