• 2021-10-16 / Бямба гариг /

ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

: 2021-09-15 16:20:17

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй дүүргийн Соёлын ордны барилга угсралт, дэд бүтэц татах ажил 80% хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд гурван давхар барилгын угсралтын ажил дуусч, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил гүйцэтгэгдэх шатандаа явж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй шинэ Соёлын ордны барилга нь 850 хүний суудлын хүчин чадалтай. Засгийн газар энэ барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн бөгөөд дотроо кино театр, event hall, гадна талбайд задгай театр, усан оргилуур барих төлөвлөгөөтэй. Шинэ Соёлын ордон баригдсанаар ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд урлаг соёлоор үйлчлэх, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг бүхий л ажлыг нийгмийн бүх үе шатанд хийж гүйцэтгэх юм.
Соёлын ордны барилга угсралтын ажлыг Аглут ХХК 2019 онд эхэлж гүйцэтгэсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 
Top