• 2021-09-26 / Ням гариг /

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “ХОТЫН СОЁЛ” АЯНД НЭГДЭЖ БАЙНА

: 2021-09-13 10:24:43

Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3 дахь “Хотын соёлыг төлөвшүүлж түгээн дэлгэрүүлэх ажлыг бүх шатанд зохион байгуулна” ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн баталсан “Хотын соёл” аяны удирдамжийн дагуу Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар байгууллагын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр соёлтой орчин, найрсаг харилцаа хандлагыг бий болгох, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай үзүүлэх, албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг олон нийтэд сурталчлах ажлуудыг төлөвлөсөн.
Төлөвлөгөөний дагуу 8 дугаар сарыг “Хамтдаа өөрчилж, хамтдаа хөгжье” уриан дор “Найрсаг харилцаа”-ны сар сэдэвт удирдамж батлуулан найрсаг харилцааг эрхэмлэн, ажлын арга барил, мэдлэг чадвараа бусадтайгаа хуваалцах “Соёлын довтолгоо” челленжийг эхлүүлж хамт олныг уриалан ажиллаа. Байгууллагын нийт 96 албан хаагч бүр тус челленжид 2021 оныг дуустал оролцох юм.
Top