• 2021-09-26 / Ням гариг /

СЭЛБИЙН ДЭНЖИЙН АЙЛУУДЫГ ДУЛААНААР ХАНГАХ ДЭД СТАНЦ ТУРШИЛТААР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

: 2021-09-13 08:20:34

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх 6 дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь Сэлбэ дэд төв юм.
Тус дэд төвд баригдаж байгаа томоохон ажлын нэг болох 26.68 МВт хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн Дулааны станц, дулааны шугам угсралтын ажил баригдсанаар 7 буудал, Сэлбэ болон зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломж бүрэн нээгдэх юм. “Сэлбэ” дулааны станц нь тортог гаргахгүй, байгальд ээлтэй технологи ашиглаж үнсээ 99.9 хувь шүүх бөгөөд түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонн буурна гэсэн судалгаа бий.
26.68 МВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга угсралтын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 95 хувийн явцтай гүйцэтгэгдэж, туршилт тохируулгын ажил эхэллээ.
Top