• 2021-09-26 / Ням гариг /

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4, 6 ДУГААР ХОРООДЫН 35, 32, 47 ДУГААР БАЙРНЫ ГАДНА ТОХИЖИЛТ ДУУСЛАА

: 2021-09-10 10:32:56

 
Чингэлтэй дүүрэгт энэ онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цөөнгүй ажил хийхээр төлөвлөсний нэг ажил болох Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжиж буй нийт 900мкв тохижилтын ажил дөрөвдүгээр хорооны 35 дугаар байрны хойд талбайд болон, зургадугаар хорооны 32, 47 дугаар байрны дундах талбайд тус тус хийгдлээ.
Тус хороодын автомашины зогсоолын хүрэлцээг сайжруулах, орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагын хүрээнд 35 дугаар байрны хойд талбайд хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмж, явган хүний зам, иргэд амарч суух сандал, мод зэргийг тохижуулж, 32, 47 дугаар байрны дунд явган хүний зам, автозогсоолын талбайг тохижууллаа. Тохижилтын ажлыг “Буяннэмэх интер” ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэн иргэдэд хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Top