• 2021-09-26 / Ням гариг /

ЖАРГАЛАНТ ТОСГОНД 70 ОРТОЙ СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР БАРИГДЛАА

: 2021-08-19 16:35:45

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр, Жаргалант тосгонд байрлах 74 дүгээр дунд сургуулийн 70 ортой дотуур байрны барилга бүрэн дуусч ашиглалтад ороход бэлэн боллоо.
Нийслэлийн алслагдсан сургууль болох хотын төвөөс 60 орчим километрт байрлах 74-р дунд сургуульд голдуу малчдын хүүхдүүд суралцдаг бөгөөд хол гэртэй 170 орчим хүүхэд сургуулийн дотуур байранд амьдардаг байна.
Алслагдсан дүүрэгт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад тулгамдаж буй нэг гол бэрхшээл нь сургууль, дотуур байрны орчин нөхцөл хангалтгүй байгаа явдал юм. Сурагчдын сурч боловсрох таатай нөхцөл, эрүүл мэнд болон сурлагын амжилтыг сайжруулах зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус дунд сургуулийн 70 ортой дотуур байрны барилгыг Морин сувд ХХК 2020 онд барьж эхэлсэн бөгөөд төлөвлөсөн хугацаанд буюу энэ оны хичээлийн шинэ жилээр ашиглалтад ороход бэлэн боллоо.

Top