• 2021-07-30 / Баасан гариг /

ТАХИЛТ, "ЦАГДАА ТОЛГОЙ" ОРЧИМД ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ АЖИЛ /СХД, 22 ДУГААР ХОРОО/

: 2021-07-07 13:15:25

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж байгаа Сонгино-хайрхан дүүргийн Тахилт буюу 22 дугаар хорооны “Цагдаа толгой” орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажил үргэлжилж байна. Тохижилтын ажлын хүрээнд дугуйн болон гүйлтийн зам, явган хүний зам, автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг, ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлэг, 1500 орчим улиас, хайлаас, 22000мкв талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлууд хийгдэж байна.
Ажлын явц: 85%
Гүйцэтгэгч байгууллага: Неон гэгээ ХХК




Top