• 2021-07-30 / Баасан гариг /

“ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, СТАНДАРТЫН АЧ ХОЛБОГДОЛ, ҮР ДҮН” СУРГАЛТ ЗОХИОГДЛОО

: 2021-06-21 14:34:56

Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5.3.1 дэх заалтанд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад олон улсын чанарын менежментийн тогтолцоо, стандартыг нэвтрүүлсэн байхаар тусгагдсаны дагуу 2021 оны 06 сарын 21-ний өдөр “Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг байгууллагын ажиллагаанд нэвтрүүлэх ач холбогдол, үр дүн” сэдэвт ерөнхий ойлголт өгөх сургалтанд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын удирдлага, хэлтсийн дарга нар идэвхтэй оролцлоо.
Top