• 2021-07-30 / Баасан гариг /

“МОНГОЛ БИЧИГТЭН-НХОГ” АЯН ӨРНӨЛӨӨ

: 2021-06-21 14:24:39

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын нийт албан хаагчдын дунд “Монгол бичигтэн-НХОГ” аяныг өрнүүллээ.
Энэхүү аяны хүрээнд байгууллагын албан хаагчид “Сайхан бичигтэн” Монгол бичгийн хуулан бичгийн уралдаанд идэвхи, санаачлагатай оролцож, уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан юм.
“Сайхан бичигтэн” Монгол бичгийн хуулан бичгийн уралдаанд нийт 30 гаруй бүтээл ирсэн бөгөөд:
I байр: Б.Ундрахжаргал, Захиргааны хэлтсийн мэргэжилтэн
II байр: Б.Даваасүрэн, Төлөвлөлт судалгааны хэлтсийн мэргэжилтэн
III байр: Э.Лхагважаргал, Санхүү, аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн
Тусгай байр: Э.Намуун, Хууль, дотоод хяналтын хэлтсийн мэргэжилтэн
Тусгай байр: М.Отгонцэцэг, Захиргааны хэлтсийн мэргэжилтэн нар тус тус шалгарчээ.

Top