• 2021-01-25 / Даваа гариг /

ЦАХИМ СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН АЛБАН БИЧИГ СОЛИЛЦОНО

: 2020-12-15 16:04:10

Чиглэл хүргүүлэх тухай Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1242 дугаар захирамж болон 2020 “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/453 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Коронавируст /ковид-19/-ын халдварт цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор Нийслэлийн Албан хэрэг хөтлөлтийн “eDoc” систем болон бусад албан бичгийн цахим системээр дамжуулан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуйн нэгж байгууллагуудтай цахимаар албан бичиг солилцох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.



Дээрх ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудаас цахимаар албан бичиг хүлээн авах smartoffice.mn системийг 2020 оны 04 дүгээр сард хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд тус системээр дамжуулан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай 5030 албан бичгийг цахимаар солилцсон. Цаашид Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд тоон гарын үсэггүй хувийн хэвшлийн аж, ахуйн нэгж байгууллагуудаас тоон гарын үсгээр баталгаажаагүй албан бичгийг “eDoc” системээр хүлээн авч шийдвэрлэх болсныг үүгээр мэдэгдэж байна.
Top