• 2021-01-25 / Даваа гариг /

“ИХ ТОЙРОГ” ТӨСЛИЙН СОНГИНО 220/110/35 КВ-ЫН 2*125 МВ ДЭД СТАНЦЫН 220 КВ-ЫН 5.8 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУ

: 2020-11-27 14:59:54

Улаанбаатар хотын “Их тойрог” төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Сонгино 220/110/35 кВ ын 2*125 мВ дэд станц 220 кВ ын 5.8 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажилд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь 2012 оноос өдийг хүртэл тулгамдсан олон асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж, захиалагчийн техник хяналт тавин ажиллалаа.
Сонгино 220/110/35 кВ- ийн дэд станцын ажилд 2020.11.25 нд Тeхникийн комисс амжилттай ажиллаж хүчдэлд залгалаа. Хамтран ажилласан ЭХБУТрeст ХХК, ЦДҮС ТӨХК, ЭРЧ ЧАДАЛ ХХК, МСЭЛ ХХК , ЭХЭЗХ ТӨҮГ бүх шатанд дэмжиж ажиллаж байсан НЗДТГ болон ЭХЯ зэрэг байгууллагууддаа баярлалаа.
“Их тойрог” 110 кВ-ын ЦДАШ-ын төслийн ажил бүрэн дууссанаар Улаанбаатар хотын гэрхорооллын айл өрхийн цахилгаан хангамж дээшилж, дахин төлөвлөлтийн хүрээндбаригдаж байгаа орон сууцны хорооллын цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийгхангах бүрэн боломж нээгдэж байна.
Түүнчлэн энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор хүлээгдэж буй дараах томоохон ажлууд шийдэгдэх чухал ач холбогдолтой. Үүнд:
1.Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын цахилгааны үндсэн тэжээл
2.Өмнөговийн цахилгаан эрчим хүчийг найдваржуулах ажил (600 гаруй км агаарын шугам бэлэн болсон)
3.Шинээр баригдаж байгаа 300 ортой хүүхдийн төрөх эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг
4.Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах 100 000 айлыг орон сууцжуулах төсөл
5.Төв цэвэрлэх байгууламж гэх мэт томоохон төслүүд ашиглалтад орохоор хүлээгдэж байна


Top