• 2020-11-25 / Лхагва гариг /

ЧАНАРЫН УДИРДЛАГА, МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО /ISO: 9001/ ОУ-ЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОГДЛОО

: 2020-10-29 17:43:29

Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтод жил болгон зарласны дагуу Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор “YOUNG BRAIN INSTITUTE” олон улсын байгууллагатай хамтран “Хувь хүний хөгжил”, “Харилцааны ур чадвар” сэдэвт сургалтыг байгууллагын удирдлагын баг болон 70 гаруй ажилтан, албан хаагчдыг хамруулан 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад хамрагдсанаар хувь хүний хөгжлийн чадавхийг дээшлүүлэн ажил мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, мэргэшсэн чадамж эзэмшин Олон улсын стандартад нийцсэн багц цагийн сертификаттай төгсөж буй юм.





Top