• 2020-10-27 / Мягмар гариг /

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БОЛОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА

: 2020-06-29 11:59:37

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас захиалагчийн техникийн хяналт хийж буй нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын барилга Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу наадамчдын зам дагуу баригдаж байна. Уг цогцолбор барилга нь А, В, С гэсэн 3 блок барилгатай. Өнөөдрийн байдлаар А блокын барилга угсралтын ажил 90%-тай  хийгдэж, дотор заслын ажил үргэлжилж байна. B блокын кракас угсралтын ажил гүйцэтгэгдэх шатандаа явж байгаа юм.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог гэсэн судалгаа бий. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурна гэж үзэж байгаа бөгөөд хотын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах давуу талтай юм.
Ажлын явц: 60%
Гүйцэтгэгч байгууллага: Темпл ланд ХХК


Top