• 2020-10-27 / Мягмар гариг /

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР

: 2020-05-15 14:43:49

НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл гэж үздэг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм.
Нийгмийн хамгийн жижиг хэрнээ бүх зүйлийн учир шалтгаан болдог гэр бүлийн асуудалд анхаарал хандуулах нь энэ өдрийн зорилго юм. Гэр бүлийн бүх гишүүд хайраар тэжээгдэж, хүүхдээ хүмүүжүүлэхээс эхлэн өөрсдийгөө хайрлаж, эрүүл сайн сайхан, аз жаргалтай амьдрахын төлөө хүн бүр хичээснээр гэр бүлийн үнэ цэнийг бий болгож, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө гэсэн тогтвортой, анхдагч орчин тогтдог байна. Ингэснээр нийгэмд эерэг нөлөөллийг бий болгоно хэмээн эрдэмтэн, судлаачид хэлж байгаа юм.
Top