• 2020-10-27 / Мягмар гариг /

БЗД, 5-Р ХОРОО, “ШАВЬ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН А БАЙРНЫ СПОРТ ЗААЛНЫ ЗАСВАРЫН АЖИЛ

: 2019-12-19 15:41:55

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас захиалагчийн техникийн хяналт хийсэн БЗД-ийн 5 дугаар хорооны “Шавь” цогцолбор сургуулийн А байрны спорт заалны засварын ажил дуусах шатандаа явж байна.

Тус сургуулийн барилга нь 1966 онд ашиглалтад орсон бөгөөд урт хугацааны элэгдэлд орж засварлан шинэчлэх шаардлагатай болсон юм. Шавь цогцолбор сургуульд нийт 5352 хүүхэд хичээллэдэг байна. Спорт заалыг шинэчлэн засварласнаар хүүхдүүд ая тухтай, сайжирсан орчин нөхцөлд хичээллэх бүрэн боломжтой боллоо.
Гүйцэтгэгч байгууллагаар "Юуком групп" ХХК ажиллалаа.


Top