• 2020-01-25 / Бямба гариг /

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ДУНД СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

: 2019-12-05 18:08:08

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах лаборатори 23 дугаар дунд сургуулийн өргөтгөл барилга өчигдөр нээлтээ хийлээ.

23 дугаар сургууль нь 1160 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 3588 хүүхэд хамрагдаж, 1200 гаруй хүүхдээр ачааллаа хэтрүүлэн ажилладаг. Ийнхүү 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга баригдсанаар тус сургуулийн ачааллаа хэтрүүлэн суралцдаг болон сургуульд хамрагдаж чадахгүй байгаа ерөнхий боловсролын насны 600 гаруй хүүхдүүдийг хамруулан ая тухтай орчинд сургах бүрэн боломжтой боллоо.
Тус өргөтгөл барилгыг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас захиалагчийн техникийн хяналт хийж “Грийн ресурс констракшн” ХХК барьж гүйцэтгэв.







Top