• 2017-12-17 / Ням гариг /

МЭНДЧИЛГЭЭ

: 2017-11-09 15:57:51

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олон 2017 оныг “Иргэдийн оролцоотой төлөвлөлт, иргэдээ дэмжсэн бүтээн байгуулалт” зорилт дэвшүүлэн нийслэлд хэрэгжиж буй бүхий л төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.

2017 онд тус газраар нийт 348 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд Ахмад настны нөхөн сэргээх эмчилгээ сувиллын төв, хүүхдийн эмнэлгийн барилга, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн барилга, Хүнс хангамж НӨҮГ-ын агуулахын барилга зэрэг 86 төсөл, арга хэмжээг бүрэн ашиглалтад оруулан хүлээлгэн өглөө.
Мөн 980 орны хүчин чадалтай 7 цэцэрлэгийн барилга, 3960 хүүхдийн суудалтай 3 сургууль, сургууль, цэцэрлэгийн их засварын 71 ажлын гүйцэтгэлд хяналт тавин 45000 гаруй бяцхан иргэдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулсан байна.
Нийслэл хотын их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хамтдаа зүтгэж буй барилгын салбарын инженер, техникийн ажилтан, ажилчид, үе үеийн барилгачид Та бүхэндээ Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

НХОГ-ЫН ДАРГА Ц.АРИУНБАЯР

Top