• 2019-12-13 / Баасан гариг /

СХД-ИЙН 113-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА

: 2019-11-11 18:55:33

СХД-ийн 113 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил дуусч, дахин 200 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжтой боллоо. Тухайлбал, тус дүүргийн 16 дугаар хороонд төрийн өмчийн хоёр л цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 113, 119 дүгээр цэцэрлэгт нийт 1088 хүүхэд хамрагдаж байгаа юм. Иймд 280 хүүхдийн хүчин чадалтай ч ачааллаа хэтрүүлж, 549 хүүхдийг хамруулж байсан тус цэцэрлэгт 200 ортой өргөтгөлийн барилга нэмж барьснаар хүүхдүүд тохь тухтай орчинд хүмүүжих боломжтой боллоо.
Өргөтгөлийн гүйцэтгэгчээр “Инжхами” ХХК ажиллажээ.

Top