• 2019-11-14 / Пүрэв гариг /

СХД 23-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН ОРОН ТООТОЙ ШИНЭ СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

: 2019-11-08 15:56:54

Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 143 дугаар шинэ сургуулийн барилгын нээлт өнөөдөр боллоо. 
Тус дүүргийн 23 дугаар хороонд сургуулийн насны 2500 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчит болон хувийн сургууль байхгүйгээс хүүхдүүд өөр дүүрэг, хорооны сургуульд сурдаг байна.
Ийнхүү тус шинэ сургууль ашиглалтад орсноор нэмэлт хүчин чадлаар 1000 гаруй хүүхэд ая тухтай орчинд, өөрийн харьяа хороондоо сурч боловсрох таатай нөхцөл бүрдлээ.
Сургуулийн барилгын ажилд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт тавин, байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, гүйцэтгэгч байгууллагаар "Хүрэл Ордон" ХХК ажиллав.


Top