• 2019-11-14 / Пүрэв гариг /

ЧД-ИЙН 50-Р СУРГУУЛИЙГ ӨРГӨТГӨЖ БАРИЛАА

: 2019-11-08 14:40:50

Чингэлтэй дүүргийн 6-р хорооны ерөнхий боловсролын 50-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт тавин, байнгын ашиглалтад оруулах комисс ажиллалаа.
Тус сургууль нь 920 хүүхэд сурах хүчин чадалтай хэдий ч ачааллаа хэтрүүлэн 2148 хүүхдийг хамруулж ажилладаг байсан байна. Иймээс сургуулийг өргөтгөж бариснаар хүчин чадлын хэтрэл буурч, хүүхдүүд ая тухтай, аюулгүй орчинд сурч хүмүүжих нөхцөл бүрдэж байгаа юм.
Гүйцэтгэгч байгууллагаар Ганмөнхжин ХХК ажиллалаа.


Top