• 2019-11-14 / Пүрэв гариг /

СБД 10-Р ХОРООНЫ 24-Р ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЧЛЭГДЭН БАРИГДАЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

: 2019-10-16 16:16:54

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 24 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 240 ортой цэцэрлэгийн барилга барих ажил дуусч хүүхдүүдээ хүлээн авлаа.

24 дүгээр цэцэрлэгийн хуучин барилга нь аюулгүйн байдал болон ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул буулгаж шинээр барьсан. Тус цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүүхдүүд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

Гүйцэтгэгч байгууллага: САН ЭРЧИМ ХХК







 

Top