• 2019-11-14 / Пүрэв гариг /

СХД, 23 ДУГААР ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРЛОО

: 2019-10-10 11:37:17

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийсэн Сонгино-Хайрхан дүүргийн 23 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль шинээр ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ.
Тус хороонд сургуулийн насны 2500 хүүхэд оршин суудаг бөгөөд төрийн өмчит болон хувийн сургууль байхгүйгээс хүүхдүүд өөр дүүрэг, хорооны сургуульд сурдаг байна. Тус шинэ сургууль ашиглалтад орсноор нэмэлт хүчин чадлаар 1000 гаруй хүүхэд ая тухтай орчинд, өөрийн харьяа хороондоо сурч боловсрох таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

Гүйцэтгэгч байгууллага: ХҮРЭЛ ОРДОН ХХК








Top