• 2018-12-19 / Лхагва гариг /

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГААГ ХИЙЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

: 2018-11-17 12:45:45

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламж, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагад судалгаа хийж, судалгааны тайланг хүлээлгэн өглөө.
Судалгаагаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын 47 эмнэлэг, 142 өрхийн эмнэлгүүдийн барилга байгууламжийн ашиглалт, инженерийн шугам сүлжээ, засвар үйлчилгээ, дотоод, гадаад тохижилт, тоног төхөөрөмжийн байдалд үнэлгээ хийж, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон гаргасан бөгөөд 2018-2019 онд нийслэлийн эрүүл мэндийн салбарт хийх шаардлагатай хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтүүдээр эрэмбэлэн тодорхой болгож улмаар хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг оновчтой хийх ач холбогдолтой судалгаа юм.










 
Top