My Twitter Feed

September 21, 2017

Мэдээ, мэдээлэл:

БЭСРЭГ НААДАМ -

Friday, September 15, 2017

МЭНДЧИЛГЭЭ -

Friday, September 8, 2017

2017 ОНЫ 2-Р УЛИРАЛД АШИГЛАЛТАНД ОРСОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ -

Friday, September 1, 2017

ЭРТЭЧ НХОГ -

Monday, August 28, 2017

ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАР-2017 -

Thursday, August 24, 2017

ЭРТЭЧ НХОГ -

Thursday, July 27, 2017

2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ -

Friday, July 21, 2017

ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ -

Friday, July 21, 2017

ТЕНДЕРИЙН УРИЛГА -

Monday, July 17, 2017

ЭРТЭЧ НХОГ -

Tuesday, June 20, 2017

Шинэ мэдээ

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ

2

2017.06.12-ны өдрийн Мэдээллийн цаг арга хэмжээгээр “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын албан хэрэг хөтлөлтийн журам”-ын талаар нийт ажилтнууддаа танилцуулга мэдээлэл хийлээ. Энэхүү журмыг бичгийг зохион бүрдүүлэх, хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх үйл ажиллагаанд тоон технологи нэвтрүүлэх, баримт бичигтэй ажиллах арга, хэлбэрийг боловсронгуй болгож, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24- ний өдрийн А/252 дугаар захирамжаар батлагдсан “НИЙСЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЭМЖЭЭНД ДАГАЖ МӨРДӨХ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН АЖЛЫН НИЙТЛЭГ ЖУРАМ”-д нийцүүлэн газрын даргын 2017.06.05-ны өдрийн А/25 тоот тушаалаар шинэчилэн баталсан юм.

Дэлгэрэнгүй

МЭНДЧИЛГЭЭ

img_3777

Монгол Улс “Хүүхдийн эрхийн конвенци”-д 1990 онд нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг 1996 онд батлан мөрдснөөр манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг цөөн орны нэг болсон юм. 
“6 дугаар сарын нэгэн” буюу Хүүхдийн баярыг жилээс жилд, үеийн үед хүүхэд бүр хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр билээ. 
Байгууллагынхаа ажилтан, албан хаагчдынхаа болон Монголынхоо нийт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, баяр баясгалан дүүрэн байхын ерөөл өргөе. НХОГ-ын дарга Ц.АРИУНБАЯР

Дэлгэрэнгүй

“УЛААНБААТАР-МАРАФОН 2017”

img_3249

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147-р захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсний дагуу 05 дугаар сарын 20-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон -2017” марафон гүйлтийн тэмцээнд гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс оронд сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэх үйл хэргийг дэмжин байгууллагын 60 ажилтан оролцлоо.

Дэлгэрэнгүй

ЭРТЭЧ НХОГ

img_2834

05.17-ны өглөө 6:30 цагаас “ЭРТЭЧ НХОГ” 5 дахь арга хэмжээг “Гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил” сэдвээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа. 
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 45 ажилтан энэ өглөө хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн харилцааны үр нөлөө, тэдэнд хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь, өөртөө итгэлтэй зөв хүмүүжилтэй болоход нь эцэг эхийн зүгээс тавих анхаарлын талаар тус газрын хүүхдийн оролцоо, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэнтэй санал бодлоо солилцон шинэ өглөөг эрч хүч дүүрэн угтацгаав.

Дэлгэрэнгүй

АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ

img_2769

“Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь” сэдэвт сургалтыг Хууль зүйн үндэсний төвийн хурлын танхимд 2017.05.16-ны өдөр АТГ-тай хамтран зохион байгууллаа. 
Сургалтаар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1- д заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мэдүүлгийн цахим бүрдүүлэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргах, ёс зүй, бэлэг, шан харамжийн тухай болон Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл хийв. Сургалтанд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 49 ажилтан хамрагдлаа.

Дэлгэрэнгүй