x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт
Барилга захиалагчын хэлтэс

Барилга захиалагчын хэлтэс

Барилга захиалагчын хэлтэс

Барилга захиалагчийн хэлтсийн үндсэн чиг үүргүүд:

  1. Газрын хэмжээнд хэрэгжиж буй Барилга байгууламж болон инженерийн шугам сүлжээ, их засварын ажлуудын гүйцэтгэлд Барилгын тухай хууль, Захиалагчийн дүрэм болон бусад холбогдох хуульд заасан чиг үүргээр захиалагчийн техник хяналтыг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх;
  2. Барилга байгууламж болон инженерийн шугам сүлжээ, их засварын ажлуудын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан байгууллагатай захиалагчийн байгуулсан гэрээ болон бусад холбогдох баримт бичгийг хүлээн авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 415 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналтын журам болон магадлалаар батлагдсан зураг төсвийн дагуу хянах, шаардлагатай тохиолдолд захиалагчид буцаах;
  3. Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй ажлуудад Зураг төсвийн хэлтэстэй хамтарч ажиллан, шаардлага хангасан зураг төсвийг хүлээн авах;
  4. Барилга байгууламж болон их засварын ажлын техникийн бичиг баримт, ажлын гүйцэтгэл, санхүүгийн бичиг баримтын бүрдэлд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөг өгч, хянаж, баталгаажуулах ;
  5. Барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцлийг хөнхцлийг хангах арга хэмжээг гүйцэтгэгч байгууллагатай хамтарч төлөвлөн хэрэгжүүлэх ;
  6. Барилгын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийг гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн үе шат бүрээр холбогдох хууль дүрэм журмын дагуу хянаж баталгаажуулах;
  7. Ажилд гүйцэтгэлийн явцад гарсан өөрчлөлтийг магадлан тогтоох, шаардлагатай тохиолдолд төсвийн төсөл, төсвийн тодотголд санал оруулах
  8. Ажлын зураг төсөлтэй барилга байгууламжийн ажилд зохиогчийн хяналтын гэрээг байгуулж, хяналт хийлгэх, хөндлөнгийн лабораторын шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулах;
  9. БУА-ыг бодит гүйцэтгэлийн дагуу координат цэгүүд болон шугам сүлжээний трассаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалт,  газрын кадастр мэдээллийн хэлтэст бүртгүүлэх;
  10. Ажлын зураг болон угсралтын ажилд алдаа, дутагдал гарсан тохиолдолд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулж, зураг төсөвт магадлал хийлгэх;
  11. Гүйцэтгэгч технологийн горим, батлагдсан зураг, техникийн нөхцөл зөрчиж чанаргүй гүйцэтгэсэн тохиолдолд илэрсэн зөрчлийг арилгуулах, техникийн шийдэл гаргах болон буруутай этгээдүүдийн зардлаар ажлыг дахин хийлгэж хохирлыг барагдуулах, шаардлагатай тохиолдолд нөхөн төлбөр тавих, гэрээг цуцлах асуудлыг холбогдох албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
  12. Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг гүйцэтгэгчтэй хамтран зохион байгуулах, барилга байгууламжийг ашиглагчид хүлээлгэн өгөх;
  13. Газрын даргын тушаалаар батлагдсан үнэлгээний хороодын ажлын баримт бичгийн бүрдүүлэлт /эрх шилжсэн захирамж, газрын даргын бүрэлдэхүүн томилсон тушаал, үнэлгээний хороонд ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг, хурлын тэмдэглэл, зөвлөмж/- ийн мэдээллийн сан хөтлөх, архивын нэгж болгон архивт хүлээлгэх өгөх;
  14. Дууссан барилга байгууламжийг Нийслэлийн өмчид бүртгүүлэх, архивын нэгж болгон архивт хүлээлгэх өгөх;
  15. Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацааны техник хяналт хийн, гарсан зөрчил, дутагдлыг арилгах­;
  16. Бусад

Барилга захиалагчийн хэлтсийн албан хаагчдын нэр, албан тушаал

1 Т.Оргил-Эрдэнэ  Ерөнхий инженер 
2 Б.Ганзориг  Хэлтсийн дарга
3 Б.Намсрайжав  Бүсийн ахлах инженер
4 С.Баасансүрэн  Бүсийн ахлах инженер
5 Н.Энхбаяр Бүсийн ахлах инженер
6 Б.Туяажаргал  Барилгын хяналтын инженер 
7 Г.Ганпүрэв Барилгын хяналтын инженер 
8 Х.Орхонсэлэнгэ Барилгын хяналтын инженер 
9 Ч.Баярхүү Барилгын хяналтын инженер 
10 Г.Мөнх-Эрдэнэ Барилгын хяналтын инженер 
11 Х.Энхбаатар  Барилгын хяналтын инженер 
12 Б.Мөнхзаяа Барилгын хяналтын инженер
13 Ж.Мөнхнаран Барилгын хяналтын инженер
14 Г.Буянжаргал Барилгын хяналтын инженер
15 А.Дамбадагва Барилгын хяналтын инженер
16 Н.Нямдорж Цахилгааны хяналтын  инженер
17 Э.Оргил Цахилгааны хяналтын  инженер
18 Б.Одончимэг Цахилгааны хяналтын  инженер
19 Х.Наранцэцэг Дулаан хангамж, агаар сэлгэлтийн хяналтын  инженер
20 А.Алтантулга Дулаан хангамж, агаар сэлгэлтийн хяналтын  инженер
21 Р.Дамбадаржаа Дулаан хангамж, агаар сэлгэлтийн хяналтын  инженер
22 Д.Золжаргал Дулаан хангамж, агаар сэлгэлтийн хяналтын  инженер
23 Г.Бат-эрдэнэ Ус хангамж ариутгах татуургын хяналтын инженер
24 Б.Амгаланцэцэг Ус хангамж ариутгах татуургын хяналтын инженер
25 У.Одгэрэл Холбооны хяналтын  инженер 
26 Э.Одчимэг Гидротехникийн хяналтын инженер 
27 С.Ариунтуул Ногоон байгууламж хариуцсан хяналтын инженер
28 Б.Норов Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

Утас: 976-11-324249, 976-11-310066