My Twitter Feed

September 21, 2017

Мэдээ, мэдээлэл:

БЭСРЭГ НААДАМ -

Friday, September 15, 2017

МЭНДЧИЛГЭЭ -

Friday, September 8, 2017

2017 ОНЫ 2-Р УЛИРАЛД АШИГЛАЛТАНД ОРСОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ -

Friday, September 1, 2017

ЭРТЭЧ НХОГ -

Monday, August 28, 2017

ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАР-2017 -

Thursday, August 24, 2017

ЭРТЭЧ НХОГ -

Thursday, July 27, 2017

2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ -

Friday, July 21, 2017

ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ -

Friday, July 21, 2017

ТЕНДЕРИЙН УРИЛГА -

Monday, July 17, 2017

ЭРТЭЧ НХОГ -

Tuesday, June 20, 2017

ХУУЛЬ, ДОТООД ХЯНАЛТЫН АЛБА

Хууль, дотоод хяналтын албаны чиг үүргүүд:

Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагаанд батлагдсан журмын хүрээнд хяналт тавьж газрын даргыг мэдээллээр хангах, хэрэгжилт хангалтгүй байгаа ажлуудыг эрчимжүүлэх талаар санал зөвлөмж өгөх;
Газрын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын явцын гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг тодорхой үе шаттайгаар оновчтой хэрэгжүүлж байгаа эсэхэд дотоод хяналтын журамд заасан болон тодорхой чиглэлтэй батлагдсан удирдамж төлөвлөгөөтэйгээр хяналт хийх, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах талаар заавар зөвлөмж өгөх, газрын даргыг мэдээллээр хангах;
Газрын үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар санал, зөвлөмж, дүгнэлт гаргах;
Газрын үйл ажиллагаатай холбоотой учирч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан газрын даргыг үнэн зөв мэдээллээр тогтмол хангах;
Дотоодод мөрдөгдөх дүрэм, журам боловсруулах, газрын даргын тушаал, газрын үйл ажиллагаатай холбоотой гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийн хууль зүйн үндэслэлийг хянах, заавар, зөвөлгөө өгөх;
Газрын даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр газрыг холбогдох хууль, шүүхийн байгууллагад төлөөлөх;
Барилгын ажил гүйцэтгүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, зохиогчийн хяналтын болон бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулах гэрээний хууль зүйн үндэслэл, бүрдлийг хянаж, бүртгэл хөтлөх;
Газрын нийт ажилтны албан үүрэгтэй холбоотой асуудлаар тухай бүр хууль зүйн мэдээллээр хангах, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
Гэрээ дүгнэсэн протколыг хянах, гэрээт ажлыг хэрэгжүүлэх явцад үүссэн асуудлаар хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх;
Нийслэлийн Засаг дарга болон бусад эрх бүхий албан тушаалтантай газрын даргын байгуулсан контракт гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих;
Дотоод хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг удирдлагад өгөх
Нийт ажилтнуудаас хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг удирдан зохион байгуулах, дүгнэх, дүнг удирдлагад тайлагнах;
Газрын даргын тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг, комисс болон томилгоот ажлыг гүйцэтгэх;
Бусад

1 С.Баясгалан Хууль, дотоод хяналтын албаны дарга
2 У.Отгон Дотоод хяналтын ахлах инженер
3 Л.Болорчулуун Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн
4 Н.Нарангэрэл Дотоод хяналтын инженер
5 Л.Мягмарсүрэн Дотоод хяналтын инженер

Утас:     976-11-311650

Comments are closed.